Зайны сургалт - 2.
UNIT 9
The passive voice- ИДЭВХГҮЙ ХЭВ
Passive indefinite tense. Бидний өмнө үзсэн бүх цагууд идэвхтэй хэлбэрт байсан билээ. Өөрөөр хэлбэл тэдгээр цагуудад өгүүлэгдэхүүний үүрэг гүйцэтгэж буй үйлийн эзэн нь өөрөө тэрхүү үйлээ үйлдэж байдаг.
John is painting the door. Жон хаалга будаж байна. гэсэн өгүүлбэрт Жонноос өөр хэн ч биш зөвхөн Жонн өөрөө л хаалга будаж байна гэсэн утгуыг илэрхийлнэ. Тэгвэл Жонныг шүүмжилж байна гэсэн өгүүлбэрийг дээрх өгүүлбэртэй ижил байдлаар нэг ижил цагаар орчуулж болохгүй юм. Учир нь энэ өгүүлбэрийн эзэн Жонн нь шүүмжилж байгаа эзэн биш бөгөөд харин хэн нэгнээр шүүмжлүүлж байгаа юм. Ингэхдээ шүүмжилж байгаа хүн тодорхой эсвэл эс тодорхой байж болно. Үйлийн эзэн тодорхой байгаа тохиолдолд үйлийн эзнийг ‘ by’ гэсэн угтвар үгтэйгээр үйл үгийн араас залгуулж бичнэ.
Үйл үгийн ийм хэлбэрийг идэвхгүй хэв буюу бусдын эрхэнд үйлдэгдэх хэв passive voice гэж нэрлэдэг юм.
Идэвхгүй хэвд өгүүлэгч этгээд мэдэгдсэн, эсвэл мэдэгдээгүй аль нь ч байсан хамгийн гол нь үйл явдлыг чухалчилан заадаг.
The passive present indefinite tense-Жирийн одоо цагийн идэвхгүй хэв.
To be + P II
Am
Is + P II
Are
The passive present indefinite tense- Жирийн одоо цагийн идэвхгүй хэвийг ерөнхийд нь томьёолбол:
Жишээ нь This classroom is cleaned everyday.Энэ ангийг өдөр бүр цэвэрлэдэг.
Энэ өгүүлбэрт энэ анги өдөр бүр цэвэрлэгддэг гэж орчуулмаар харагдаж буй боловч монгол хэлний найрлага зүйд тохиромжгүй.
Энэ ангийг оюутнууд өдөр бүр цэвэрлэдэг гэсэн өгүүлбэрийг англи хэлнээ 2 өөр байдлаар орчуулж болно.
1. The students clean this room everyday.
The present indefinite tense
2. This room is cleaned by the students everyday.
The passive present indefinite tense
Харин ‘ This room is cleaned everyday ‘ гэсэн өгүүлбэрийг идэвхтэй хэвээр солих тохиолдолд доорх маягаар илэрхийлнэ. They clean this room everyday.
• I am often invited to my friend’s weddings and birthday parties.Би байсхийгээд найз нарынхаа хурим юм уу төрсөн өдөрт уригддаг.
• We are given much homework everyday.Бидэнд өдөр бүр их гэрийн даалгавар өгдөг.
• Bayr is asked to translate into English very often.Баярыг англи хэл уруу өгүүлэл орчуулж өгөөч гэж байн байн гуйдаг.
• This journal is published monthly.Энэ сэтгүүл сар бүр хэвлэгддэг.
Асуух өгүүлбэр
What subjects are taught at school? -Танай сургуульд ямар ямар хичээл ордог вэ?
How often are these rooms redecorated?- Эдгээр танхимуудыг хэр их засварладаг вэ?
Is this restaurant often crowded?-Энэ зоогийн газар байнга хөл ихтэй байдаг уу?
Is this museum visited by foreign tourists?-Энэ музейг гадаадын жуулчид үздэг үү?
Are you married?- Та гэрлэсэн үү?
Is Brazil located in South or North America? Бразил өмнөд Америкт байдаг уу эсвэл хойд Америкт байдаг уу?
Үгүйсгэх өгүүлбэр
Such songs aren’t sung by girls. Иймэрхүү дууг охидууд дуулдаггүй юм.
The door is not locked. Энэ хаалгыг түгждэггүй юм.
The passive past indefinite tense-
Жирийн ӨНГӨРСӨН цагийн идэвхгүй хэв
The passive past indefinite tense- Жирийн ӨНГӨРСӨН цагийн идэвхгүй хэвийг ерөнхийд нь томьёолбол:
TO BE /past / + P II
WAS
WERE + P II
The story Togosmaa by L. Jamba was published in 1964. Жамбын Тогосмаа тууж 1964 онд хэвлэгджээ.
Under gegeen Zanabazar was born in 1635 in the present Uvurkhangai aimag. Өндөр гэгээн Занабазар 1635 онд одоогийн Өвөрхөнгай аймгийн нутагт төржээ.
The 360th anniversary of his birth was solemnly selebrated by the Mongolian people in the summer of 1995 and the three man’s games were held in honour of it.Түүний мэндэлснийх нь 360 жилийн ойг 1995 оны зун монголын ард түмэн ёслол төгөлдөр тэмдэглэж эрийн гурван наадам хийжээ.
A number of wonderful bronze sculptures were made by him. Тэрээр олон тооны гайхамшигт хүрэл баримлуудыг бүтээжээ.
Zanabazar, the great artist, sculptor of Mongolian Renaissance period, Buddhist philosopher, outstanding linguist, and scholar of Tibetan and Sanskrit, is considered to be the greatest figure of Mongolian art. Монголын сэргэн мандалтын үеийн агуу их зураач, уран барималч,улс төрч, бурхны шашны гүн ухаантан,гарамгай хэл шинжлэлч,түвд, санскритч эрдэмтэн Занабазарыг монголын урлагийн томоохон зүтгэлтэн гэж үздэг юм.
Асуух өгүүлбэр
When was Zanabazar born? Занабазар хэзээ төрсөн бэ?
How many students were given a prize? Хичнээн оюутан шагнуулсан бэ?
How were you rescued? Та хэрхэн аврагдсан бэ?
Where was this watch made? Энэ цагийг хаана үйлдвэрлэсэн бэ?
Was your timetable changed last week?танай хичээлийн хуваарь өнгөрсөн долоо хоногт өөрчлөгдсөн үү?
Үгүйсгэх өгүүлбэр
I wasn’t told about it. Надад энэ тухай яриангүй.
You weren’t told to stay. Чамайг үлд гэж хэлээгүй.
They weren’t shown this book. Тэдэнд энэ номыг үзүүлээгүй.
Tom wasn’t given such a magazine.Томд ийм сэтгүүл өгөөгүй.
Weren’t you given an apple? Чамд алим өгөөгүй гэж үү?.
Practice 1
Өгүүлбэрүүдийг идэвхгүй хэлбэрт шилжүүл.
1. They painted the door this evening
2. People don’t use this bridge
3. The teacher gave me this book
4. A loud explosion woke up us this morning
5. They cancelled the flight because of the bad weather.
Practice 2
Өгүүлбэрүүдийг тусгай ба ерөнхий асуулт болго.
1. Workers are paid when sick.
2. The table of the library was loaded with books.
3. A new alphabet so called Soembo was invented by Undur Gegeen Zanabazar.
4. The sky was covered with dark clouds.
5. During the war he was wounded on the head.
6. Michael Jackson was born in 1958.
7. The journal is published quarterly.
8. Buddhism was spread among the Mongolian tribes as early as BC /before Christ/
9. Many subjects such as Criminal law, criminal procedure law, civil law, intelligence work, English are taught at the Mongolian Police Academy.
Practice 3
Өгүүлбэрүүдийг орчуул
1. Чи хэзээ төрсөн бэ?
2. Б.Ринченгийн Ану хатанг 1980 онд англи хэлнээ орчуулжээ. Дараа нь 1996 онд монгол бичгээр хэвлэжээ.
3. Манай сургууль англи хэл, хууль эрх зүй заадаг.
4. Энх тайвны гүүр хэзээ баригдсан бэ?
5. Энэ хичээлийн хуваарь байн байн солигддог.
6. Тэдний хуримыг зурагтаар үзүүлсэн.
7. Намайг тийш нь явуулаагүй
8. Эрдэнийг дипломын ажил бичээрэй гэсэн.
9. Чили улс өмнөд америкт оршдог уу эсвэл хойд Америкт оршдог уу?
10. Шекспирийн бүх жүжгүүдэд бүх эмэгтэйчүүдийн дүрд хөвгүүд тоглодог байжээ.
11. Төв цэнгэлдэх хүрээлэн 1959 онд баригджээ.
12. Цагдаагийн Академи 1934 онд байгуулагджээ.
Даалгавар: 9-р хичээлд тусгагдсан бүх шинэ үг хэллэгийг толь бичгээс харж, 62-67 хуудсанд буй 1-24 –р дасгалуудыг бие даан гүйцэтгэнэ.
Unit 10
MUST AND HAVE TO/ DON’T HAVE TO
Must нь ямар нэгэн үйлийг хийх ёстой, үүрэгтэй шаардлагатай гэсэн санааг илэрхийлэх баймж үйл үг юм.
Must нь одоо цагийн хэлбэрт байгаа боловч утгын хувьд одоо ба ирээдүй цагт болж буй үйл явдлыг илэрхийлнэ.
Every citizen must observe the constitution. Иргэн бүр үндсэн хуулиа сахин биелүүлэх ёстой.
1. Үүрэг хариуцлага, шаардлагыг илэрхийлнэ.
You must discharge your civil duty.
Чи иргэний үүргээ биелүүлэх ёстой.
You must take some medicine.
Чи эм уух хэрэгтэй.
I am on duty. I must clean the classroom.
Би өнөөдөр жижүүртэй.Ангиа цэвэрлэх ёстой.
2. Эрс шийдэмгий хатуу чанд тушаал өгөх.
You must finish this work today.Чи өнөөдөр энэ ажлыг хийж дуусгах хэрэгтэй.
Must үйл үгэнд өнгөрсөн цагийн хэлбэр байдаггүй бөгөөд өнгөрсөн цагийн have to гэсэн баймж үйл үгээр орлодог. Have нь бие болон цагаар хувирдаг бөгөөд одоо ба ирээдүй цагийг ч орлож байдаг юм.
I have to go now. Би одоо явах ёстой
Yesterday Bayr had to take his younger sister to the kindergarden. Баяр өчигдөр дүү охиноо цэцэрлэгт хүргэж өгөх ёстой байв.
He will have to study Russian.
Тэр орос хэлийг судлах хэрэгтэй болно.
Асуух өгүүлбэр
Have to хэллэгийн асуух ба үгүйсгэх хэлбэр нь жирийн цагийн бүлгийнхтэй адил байдаг.
Do I have to wait for you?- Би чамайг хүлээх хэрэгтэй юу?
Who has to stay here?Хэн энд үлдэх хэрэгтэй вэ?
Does she have to go with an interpreter? Тэр орчуулагчийн хамт явах хэрэгтэй байна уу?
Did you have to come back yesterday? Та нар өчигдөр буцах хэрэгтэй болсон уу?
Will you have to stay at home tomorrow? Чи маргааш гэртээ байх ёстой юу?
Үгүйсгэх өгүүлбэр
My granddad has retired. He doesn’t have to work now.Өвөө маань тэтгэвэртээ гарчихсан.Тэр одоо ажил хийхийн хэрэггүй.
We didn’t have to get up early yesterday.Бид өчигдөр эрт босох хэрэг байгаагүй
He won’t have to come here next week. Тэр ирэх долоо хоногт наашаа ирэх ёсгүй.
Даалгавар: 10 -р хичээлд тусгагдсан бүх шинэ үг хэллэгийг толь бичгээс харж, 70 -75 хуудсанд буй 1-25 –р дасгалуудыг бие даан гүйцэтгэнэ.
Unit 11
1-2 төрлийн болзолт өгүүлбэр
Хүсэн болзох төлөвт аль ч хэлбэрт голчилон if холбоос бүхий нөхцөл заасан байц гишүүн өгүүлбэртэй хавсарсан нийлмэл өгүүлбэр хэрэглэгддэг. Болзолт өгүүлбэрийг төрлийн хувьд 3 хуваадаг.
1.1-р төрлийн болзолт өгүүлбэр./conditional type 1/
Энэ төрлийн өгүүлбэрт өгүүлэхүүн нь бодит үйл явдал буюу одоо ба ирээдүйд лавтай болох эсвэл болохгүй үйлийг илэрхийлнэ.Ингэхдээ гол өгүүлбэрийг жирийн ирээдүй цагаар, гишүүн өгүүлбэрийг энгийн одоо цагаар илэрхийлнэ
I will ask him about it if I see him tonight. Хэрвээ би өнөө орой түүнтэй уулвал энэ тухай түүнээс асууна.
2.2-р төрлийн болзолт өгүүлбэр. /Conditional type II/
Энэ болзолт өгүүлбэр нь одоо ба ирээдүй цагт хүсэн болзох санааг илэрхийлнэ.
If I were a magician I would change the world into Garden of Eden. Хэрвээ би шидтэн бол дэлхийг диваажин болгохсон.
If I were a rich I would help you.Хэрвээ би баян байсан бол чамд туслахсан.
If I were you I wouldn’t work.Би л чиний оронд байсан бол ажил хийхгүй байх байсан.
If I lived in the suburb I would go to work by bus.Хэрвээ би хотын захад амьдардаг байсан бол ажил уруугаа автобусаар явах байсан.
If my friend didn’t study at the institute of the foreign languages I would get bad marks in English.Хэрвээ найз маань ГХДС-д сурдаггүй байсан бол би англи хэлэндээ тааруу дүн авдаг байсан байх.
If I had money I would buy this fruits.Мөнгөтэйсэн бол энэ жимсийг авахсан.
Дээрх өгүүлбэрүүдэд одоо цагт болж байдаг болон байж болох үйл явдлуудыг эсрэгээр нь байсан бол яах байсан тухай хийсвэр ойлголтыг илэрхийлж байна.
Мөн ирээдүй цагт байж болох хүсэл таамаглалыг илэрхийлнэ.
If I found 1000 S in the street, I would buy Sony TV set. Хэрвээ би гудамжнаас 1000 доллар олдогсон бол Сони телевизор авах байсан.
If I won 500.000 in the lottery I would buy a castle.хэрвээ би сугалаанд 50 сая төгрөг хождогсон бол шилтгээн худалдаж авахсан.
If you didn’t visit them tonight, they would be offended by you.Хэрвээ чи өнөө орой тэднийд очихгүй бол тэд гомдоно.
What would you do if you found much gold. Хэрвээ чи их хэмжээний алт олбол яах вэ?
Даалгавар: 11 -р хичээлд тусгагдсан бүх шинэ үг хэллэгийг толь бичгээс харж, 76 -81 хуудсанд буй 1-25 –р дасгалуудыг бие даан гүйцэтгэнэ.
Unit 12
Хавсарсан нийлмэл өгүүлбэр – Complex sentence
Гол өгүүлбэр нь нэг буюу түүнээс дээш гишүүн өгүүлбэртэй захируулах холбоосоор холбогдсоныг хавсарсан нийлмэл өгүүлбэр гэнэ.
When the girl recovered , Eric took her to his place. Бүсгүйг эдгэрэхэд Эрик түүнийг гэртээ аваачив.
Хавсарсан нийлмэл өгүүлбэр нь гол ба гишүүн өгүүлбэрээс бүтэх ба хоорондоо захирах холбоосоор холбогдоно.
Гол өгүүлбэр нь Гишүүн өгүүлбэр
1. Утга төгс байна. 1.Утга төгс бус
2. Холбоосгүй 2. Өгүүлбэрийн эхэнд Голдуу холбоос байна.
I will go with you
Би чамтай хамт явмаар байна. If you come early
хэрэв чамайг эрт ирвэл
Мөн гишүүн өгүүлбэрээр эхэлж болно. If you come early, I will go with you.
Гишүүн өгүүлбэрийн төрөл
Англи хэлэнд 5 төрлийн гишүүн өгүүлбэр байдаг.
1. Өгүүлэгдэхүүн гишүүн өгүүлбэр
Холбоос нь That what whether if who
What which when where
How why
Whether they had got the parcel was unknown him.Тэд илгээмжийг хүлээж авсан эсэх нь түүнд тодорхойгүй байлаа.
2. Өгүүлэхүүн гишүүн өгүүлбэр
Холбоос нь That what whether if who
What which when where
How why as
This is what I want to do. Энэ бол миний хийх гэж хүсдэг зүйл.
3. Тусагдахуун гишүүн өгүүлбэр
Холбоос нь That what whether if who
What which when where
How
I don’t know where he was born.Бид түүнийг хаана төрснийг мэдэхгүй байна.
That холбоосыг хэрэглэхгүй байж болдог. Жишээ нь
I know that he is confident.= I know he is confident.Би түүнийг итгэлтэй хүн гэдгийг мэдэж байна.
4. Тодотгол гишүүн өгүүлбэр
Холбоос who which that whose
As where when
Тодотгол гишүүн өгүүлбэр нь дотроо 2 янз байна.
А. Хязгаарлах тодотгол гишүүн өгүүлбэр
The man who is making a speech is our engineer.Тэр үг хэлээд байгаа хүн бол манай инженер.
Гишүүн өгүүлбэрийг тодотгож буй нэр үг хүнийг илэрхийлсэн бол ‘who, whose’ холбоосоор, хүнээс бусад зүйл байвал ‘which, when, where’ холбоосоор холбоно.
‘ That ’ холбоос нь аль алинд нь холбоосын үүрэг гүйцэтгэж чадна. Жишээ нь
The journal which you sent me is very interesting. Чиний явуулсан сэтгүүл тун сонирхолтой юм.
The girl that you met yesterday is standing near the traffic lights. Өчигдрийн таны уулзаад байсан охин гэрлэн дохионы ойр зогсож байна.
Tsagaan sar is a day when the first day of spring comes.Цагаан сар бол хаврын эхэн сар ирдэг өдөр.
The hotel where we stayed was very comfortable.Бидний буудалласан зочид буудал тун тохилог байлаа.
Б. Утгачлах тодотгол өгүүлбэр
Ийм гишүүн өгүүлбэрийн өмнө хойно нь таслалаар тасладаг.Жишээ нь George, who phoned you this morning, works in a bank. Өнөө өглөө чам руу утасдсан Жорж банкинд ажилладаг.
His brother, who lives in Paris, is coming back tonight.Түүний Парист амьдардаг ах нь өнөө орой ирнэ.
Хязгаарлан тодотгох гишүүн өгүүлбэрт холбоос нь өгүүлэгдхүүн гишүүний үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд уг холбоосыг хэрэглэхгүй байж болно.Жишээ нь
This is the calculator that you gave me.Энэ бол чиний надад өгсөн тооны машин.
5. Байц гишүүн өгүүлбэр
Байц гишүүн өгүүлбэр нь хэд хэдэн янз байна.Үүнд
1. Цаг заасан байц гишүүн өгүүлбэр
When I came from the country, this house was being built. Намайг хөдөөнөөс ирэхэд энэ байшинг барьж байсан.
2. Байр заасан байц гишүүн өгүүлбэр
Now I work where my father worked. Би одоо аавынхаа ажиллаж байсан газарт ажилладаг.
3. Шалтгаан заасан байц гишүүн өгүүлбэр
As he didn’t prepare for the exam, he couldn’t answer most of the questions.Тэр шалгалтандаа бэлтгээгүй тул ихэнх асуултандаа хариулж чадсангүй.
4. Үр дүн заасан байц гишүүн өгүүлбэр
The car was so expensive that I couldn’t buy it. Тэр машин худалдаж авч чадахааргүй тийм их үнэтэй байв.
5. Зорилго заасан байц гишүүн өгүүлбэр
He hurried to the station in order that he might catch the 7 o’clock train.Тэр 7 цагийн галт тэргэнд амжиж магад хэмээн галт тэрэгний буудал руу яаран гарлаа.
6. Байдал заасан байц гишүүн өгүүлбэр
He was sleeping calmly as if nothing had happened to him.Тэр юу ч болоогүй юм шиг амар тайван унтаж байлаа.
7. Нөхцөл заасан байц гишүүн өгүүлбэр
What will you do if you are elected again? Хэрэв та дахин сонгогдвол юу хийх вэ?
8. Найр тавих байц гишүүн өгүүлбэр
Though he recognized her, he didn’t greet her. Хэдийгээр тэр түүнийг таньсан боловч түүнтэй мэндэлсэнгүй.
Example sentences. Read and translate.
1. A porter is someone who carries luggage.
2. A chef is someone who cooks food.
3. A maid is someone who cleans rooms.
4. A waiter is someone who serves meals.
5. A receptionist is someone who welcomes guests.
6. The accused is somebody who has been charged with committing crime
7. Prosecutor is a professional who decides how criminal should be punished.
8. Defence lawyer a professional who speaks for the and advices him in court.
9. Judge is group of people in court who decide whether somebody is innocent or guilty.
Дасгал 1
Дараах энгийн өгүүлбэрүүдийг захируулах холбоосоор холбож тодотгол гишүүн өгүүлбэртэй хавсарсан нийлмэл өгүүлбэр болго.
1. The boys are my younger brothers. The boys are playing.
2. The town was exciting. I spent my childhood in the town.
3. The student gave me a book. His father works in a company.
4. I can’t find a journal that you gave me.
5. That day was windy. That day he arrived.
6. The man was very old .The man lives in this house.
7. The mother is crying. Her son is getting married.
8. The village was quiet. They live in the village.
Дасгал 2
Өгүүлбэрийг орчуул
1. Миний найз нарын ажилладаг ресторанд бид хооллов.
2. Тэр эмэгтэй нагац эгчийнхээ ажилладаг газарт ажилладаг.
3. Тэр эмэгтэй хэдийгээр боловсролгүй ч гэсэн их ухаалаг эмэгтэй.
4. Тэр Хятадад байхдаа цагаан хэрмийг харсан.
5. Маш хүйтэн байсан тул бид гадаа гарсангүй
6. Хэн телефон утсыг зохиосныг чи мэдэх үү?
7. Тэр бидэнд захиа бичих эсэхийг би мэдэхгүй байна.
8. Би нөхөртэйгээ анх уулзсан өдрөө мартаж чаддагүй.
9. Хэрвээ би ирж чадахгүй бол чам уруу ярина аа.
10. Түүний Төв аймагт амьдардаг ах нь шинэ машин худалдаж авсан.
11. Тэр ажлаа дуусгангуутаа гадагшаа гарлаа.
Даалгавар: 12 -р хичээлд тусгагдсан бүх шинэ үг хэллэгийг толь бичгээс харж, 82 -87 хуудсанд буй 1-22 –р дасгалуудыг бие даан гүйцэтгэнэ.
Unit 13 Infinitive- Ing form
• We use to + infinitive after these verbs: decide, want, would like, would love.etc-
• Decide, want, would like, would love- зэрэг үйл үгийн дараа үйл үгийг to – хэлбэртэй нь бичдэг.Тухайлбал:
I’d love to go out. Би гадагшаа гармаар байна.
• Love, like, hate, don’t mind гэсэн үйл үгийн дараа + ing залгана. Жишээ нь:
I love dancing. Би бүжиглэх маш дуртай.
• We use infinitive without to after modal verbs./might,can/ and the verbs let and make.-Might,can гэсэн баймж үйл үгс, let make гэсэн үйл үгийн дараа бид үйл үгийг to- гүйгээр бичдэг. Жишээ нь:
He let me use his pen. Тэр надад үзгээ хэрэглэхийг зөвшөөрсөн.
Даалгавар: 13 -р хичээлд тусгагдсан бүх шинэ үг хэллэгийг толь бичгээс харж, 92 -97 хуудсанд буй 1-24 –р дасгалуудыг бие даан гүйцэтгэнэ.
Unit 14-15
ДАМ ҮГ- Reported speech
Хүний хэлсэн үгийг дамжуулах 2 арга зам байдаг.
1. Хүний хэлсэн үгийг тэр хэвээр нь дамжуулах direct буюу шууд хэлсэн үг.
2.Уг хэлсэн үгийг найруулан өөрчилж хөндлөнгөөс ярих. Indirect- Дам буюу шууд бус үг.
Гол өгүүлбэрийн say - хэлэх ярих, order- тушаах, ask- асуух, гуйх гэсэн үйл үгс байна.
Шууд ярианд мэдээлэх үгсийн араас таслал тавьж хүний хэлсэн үгийг том үсгээр бичээд хашилт бичнэ.
Thomas said: ‘I learn English ’ Би Франц хэл судалдаг гэж Томас хэлсэн.
Эсвэл хашилтанд буй үгсийн араас мэдээлэх үгсийг бичиж болох бөгөөд мөн мэдээлэх үгс нь өгүүлбэрийн дунд ч байж болно.
Жишээ нь
‘ Yesterday morning I sent a telegram to Sydney’ . ‘ Өчигдөр орой би Сидней руу цахилгаан явуулсан ‘ гэж Жон хэлэв
• Эс тухайлах ирээдүй цагт буй шууд хэлсэн үгийг дам болгож дамжуулахдаа гол өгүүлбэрийн өгүүлэхүүнийг өнгөрсөн цагаар илэрхийлбэл гишүүн өгүүлбэрийн өгүүлэхүүнийг өнгөрсөн цагт шилжүүлнэ.
John said : ‘My brother will buy a car ’ ‘Миний ах машин худалдаж авна ‘ гэж Жон хэлэв.
John said that his brother would buy a car.Ах нь машин худалдаж авна гэж Жон ярьсан.
Дам асуулт
Хэрэв шууд хэлсэн асуулт нь тусгай асуулт байвал дам ярианд гишүүн өгүүлбэрийн үүргээр орохдоо тухайн асуух үгээр гол өгүүлбэртэйгээ холбогдох бөгөөд өгүүлбэр дэх үгс нь хүүрнэх өгүүлбэрийн байрлалтай буюу шинжтэй байна.
He asked me: ’Where do you work?’ Чи хаана ажилладаг вэ гэж тэр надаас асуув.
He asked me where I worked.Тэр надаас хаана ажилладаг болохыг минь асуув.
Даалгавар: 14 -р хичээлд тусгагдсан бүх шинэ үг хэллэгийг толь бичгээс харж, 98 -103 хуудсанд буй 1- 24 –р дасгалуудыг бие даан гүйцэтгэнэ
Мөн 15 -р хичээлд тусгагдсан бүх шинэ үг хэллэгийг толь бичгээс харж, 104 -109 хуудсанд буй 1- 22 –р дасгалуудыг бие даан гүйцэтгэнэ.
Жич: Дээр дурдагдсан бүх дасгал ажлууд нь ангийн ажлын номноос хийгдэх ажлууд юм. Үүнээс гадна оюутны гэрийн ажлын дэвтрийн бүх дасгалыг хийж шалгуулах ёстойг анхаарна уу?
Шалгах хугацаа
• Эдгээр дасгал ажлуудыг бие даан уншиж судлан, дагалдах дасгалуудыг хийж гүйцэтгэн, эчнээ ангийн даалгавар шалгах хугацааны дотор эчнээ эрх зүйн тэнхимээр дамжуулан англи хэлний багш нар руу илгээнэ үү ?
Танд амжилт хүсье
бичсэн: Foreign.Language.Department төрөл: |
(5) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 2031
Сэтгэгдэл:
Бичсэн: mr kbek (зочин) хэзээ: 22:46, 2017-01-30 | Холбоос | |
zugeer l urgeljilsen ugiin zohioil yum hun awah yum alga naana chin heden oyutnuud chin yaj oilgodog yum bol doo hurhii ug ni akademiin bagsh nariinh geoy bh gesen chin onigoo yuma
Бичсэн: zulaa (зочин) хэзээ: 20:06, 2013-05-12 | Холбоос | |
naad usgiin font ene teree husnegtend oruulaad ayataihan yum hiigeech dee archaagui yum buhel buten ih surguuliin bagsh nariin blog gehed arai l ichmeer yuma aldaagaa zasna biz doromjlol bish harahaas arai l yuma
Бичсэн: gana хэзээ: 20:04, 2013-05-12 | Холбоос | |
Дажгүй шүү
Бичсэн: Зочин хэзээ: 16:06, 2013-01-24 | Холбоос | |

Бичсэн: Зочин хэзээ: 11:20, 2011-05-06 | Холбоос | |
Юм болгон амархан бхаар чин уйтгартайшд